Selenge header

                                    

ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА

      

      ЭРХЭМ ЗОРИЛГО:

Хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах, чанартай хүнс, бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхэд тавих төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаатай уялдуулан эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэхэд оршино.        

Бүтэц орон тоо: Тус лаборатори нь 4 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Лабораториийн эрхлэгч, шинжээч Б.Оюунхшиг, Нян судлалын шинжээч Ц.Эрдэнэсувд, Химич Г.Сансартуяа, Лаборант Б.Нэргүй нар ажиллаж байна.

Тус лабораторийн ажилтнууд нь химич, микробиологич, биотехнологич, бага эмч лаборант зэрэг мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ улсад 1-32 жил ажиллаж байгаа дадлагажсан өндөр ур чадвартай,туршлагатай хамт олон бөгөөд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” Б. Оюунхишиг, Б.Нэргүй, Стандартчилал хэмжилзүйн тэргүүний ажилтан Б. Оюунхишиг, Б.Нэргүй нар ажиллаж байна.

Үйл ажиллагаа: Тус лаборатори нь хүнсний бүтээгдэхүүн, ургамал, ургамлаас гаралтай түүхий эд, ундны ус, ахуйн химийн бүтээгдэхүүн, хөрс, агаар, ариун материалд эрүүл зүйн нян судлал, хими хор судлал, ургамлын үрийн шинжилгээг үндэсний болон олон улсын шинжилгээний батлагдсан арга аргачлал дээр тулгуурлан хийж гүйцэтгэдэг.

Одоогоор химийн лаборатори нь 2 ангиллын 22 төрлийн бүтээгдэхүүнд 110 үзүүлэлтээр, ургамлын үрийн лаборатори нь 6 нэрийн 6 бүтээгдэхүүнд 104 үзүүлэлтээр, нян судлалын лаборатори нь 2 ангиллын 12 нэрийн бүтээгдэхүүнд 35 үзүүлэлтээр шинжилгээ хииж байна.

2014 онд МХЕГ-ын хөрөнгө оруулалтаар 32 нэрийн 90 гаруй сая төгрөгийн багаж тононг төхөөрөмжөөр хангагдсан ба сорилт туршилтын үйл ажиллагаанд 59 тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэл, 183 стандарт техникийн шаардлага, арга аргачлал хэрэглэж байна.

        

Дээж хүлээн авах, хариу олгох хэсэг ньжилд дунджаар 1398-2188 дээж хүлээн авч лабораториудад холбогдох үзүүлэлтийн дагуу хуваарилан шинжилгээний хариуг улсын байцаагч, иргэд, аж ахуй нэгж байгууллагад олгон ажилладаг.

Химийн лаборатори нь дотоодын аж ахуй нэгжийн үйлдвэрлэдэг болон импортын хүнсний бүтээгдэхүүн ундны ус согтууруулах ундаа, ахуйн химийн бүтээгдэхүүнд үндэсний батлагдсан стандарт, арга аргачлалын дагуу 2 ангиллын 22 төрлийн бүтээгдэхүүнд 110 үзүүлэлтээр, шинжилгээг 1-5 хоногт хийж бүтээгдэхүүний чанар аюулгүйн байдлын талаар иргэд, аж ахуйн нэгж үйлчлүүлэгчдийг бодит мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэй.

Шилжилгээний үнэн зөв бодит байдлаа ижил төстэй бусад лабораториудтай харьцуулах, шинжилгээний ур чадвараа өсөн нэмэгдүүлэх, шинэ арга аргачлалыг судлан суралцах, нэвтрүүлэх, багаж тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах үүднээс Ур чадварын сорилтын тестэнд байнга хамрагдаж хангалттай сайн гэсэн үнэлгээтэй ажиллаж байна. Хүнсний нэмэлтийн шинжилгээг давсанд иод тодорхойлох гурилд амин дэм КАП комплекс тодорхойлох чанарын шинжилгээг хийж байна

Ургамлын үрийн лаборатори нь 1981 онд байгуулагдсан. Ургамалын үр, тарих үрийн чанарт соёололт, чийг, хог ургамал, туйлын жин, хүнсний улаан буудайн шинжилгээг чийг, эзлэхүүн жин, хог ургамал, цавуулаг, хүнсний ногооны үрийн болон чанарын шинжилгээг батлагдсан стандарт арга аргачлалын дагуу 1 дээжинд 6-11 үзүүлэлтээр 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэдэг.

Эрүүл ахуйн нян судлалын лаборатори нь1964 онд АЦХСС- ын дэргэд анх байгуулагдсан. Тус лаборатори нь хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлтийн явцад бий болсон хүнсний бүтээгдэхүүнд эмгэг төрүүлэгч бактеруудыг илрүүлэх зорилготойгоор 12 бүтээгдэхүүнд 35 үзүүлэлтээр шинжилгээг батлагдсан арга аргачлалын дагуу хийж, шинжилгээний дүнг 24 цагаас 5 хоногийн хугацаанд гарган ажиллаж байна.

Ундны ус, хөрсний 1 дээжинд 3-4 үзүүлэлтээр шинжилгээг хийж 24 цагаас 3 хоногийн хугацаанд дүнг гаргадаг.

Мөн өрөө тасалгааы агаар, багаж тоног төхөөрөмж, эд материалд эрүүл зүйн үзүүлэлт бүхий нян болон эмгэг төрөгч илрүүлэх шинжилгээг уламжлалт аргаар 24 цагаас 3 хоногийн хугацаанд тодорхойлж байна. 2010 оноос RIDA COUNT- ын аргыг 4-5 төрлийн микроб илрүүлэх чиглэлээр шинжилгээнд ашиглаж байна. 

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлтийн явцад бий болсон хөгц мөөгөнцрийг илрүүлэх шинжилгээг 1 дээжинд 48 цагаас 7 хоногийн хугацаанд хийж дүнг гаргаж байна .

1bbnb 1024x416

se zowlomj

009752
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сар
Өнгөрсөн сөр
Бүх өдөр
104
114
919
7841
2472
4124
9752

Your IP: 54.162.164.86
2017-11-18 23:14

hol

Байршил

Нэвтрэх

2

3

4

5

1