Selenge header

Зика вируст халдварын тархвар зүй

Зика вирус нь :

  1. Халдваргүйтгэлийн бодис түүний дотор спирт болон иод агуулсан нэгдлүүдэд мэдрэг
  2. Гадаад орчин болон хүчиллэг нөхцөлд тэсвэр муутай
  3. Физикийн хүчин зүйл буюу дулааны болон хэт ягаан туяаны үйлчлэлд тэсвэр муутай

Байгалийн голомт:

Дэлхий дээр ойролцоогоор 41 төрлийн 3600 зүйлийн шумуул тархсан байдлаас Aedes төрөлд хамаарагдах 700 гаруй шумуул бүртгэгдсэн. Эдгээр шумуулын 60 орчим хувь нь Ази Номхон далайн улс оронд 35% нь Америк тивд тархсан байна. Монгол улсын ихэнх нутгаар Aedesтөрлийн шумуул тархсан бөгөөд Денгийн чичрэг, шар чичрэг, Чикингуния, Зика вируст халдвар зэрэг өвчнийг дамжуулдаг.

Халдвар дамжих зам:

  1. Уг вирусыг тээгч шумууланд хазуулснаас
  2. Цусаар жирэмсэн эхээс урагт
  3. Бэлгийн замаар

Мөн шумуулын өндөг, авгалдай үржсэн усыг унданд хэрэглэснээс  халдвар дамжсан байж болзошгүй талаар судалж байна.

Мэдрэг хүн амын бүлэг: 

  1. Жирэмсэн эмэгтэйчүүд,
  2. Зика вирус бүртгэгдсэн улс оронд аялсан хүмүүс 

Эмнэл зүй

Халдвар авсан хүн амын 30 орчим хувьд нь шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илрэх бөгөөд шумууланд хазуулсанаас хойш 3-12 хоногийн дараа халуурах, тууралт гарах, нүдний салст үрэвсэх, булчин, үе мөч өвдөх шинж тэмдгүүд 2-7 хоногоор үргэлжилнэ.

Гол төлөв жирэмсэн эхчүүдээс амьгүй ураг, тархи жижигрэх өвчтэй нярай төрөх болон өвчтнүүдэд мэдрэлийн эмгэг /Guilian Barre syndrome/-ийг үүсгэж байна.

Иймд дээрх халдвараас сэргийлэх талаар дараах Зөвлөмжийг өгч байна. Үүнд.

  1. Зика вирусын халдвар тархсан улс орноор шаардлагагүй тохиолдолд аялахгүй байх
  2. Шумууланд хазуулахаас сэргийлэх, битүү хувцас өмсөх
  3. Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд ЭМБ-д яаралтай хандахыг зөвлөж байна. 

1bbnb 1024x416

se zowlomj

009738
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сар
Өнгөрсөн сөр
Бүх өдөр
90
114
905
7841
2458
4124
9738

Your IP: 54.162.164.86
2017-11-18 23:11

hol

Байршил

Нэвтрэх

2

3

4

5

1