Selenge header

3732 45592016 он гарсаар Дорнод аймгийн Баянтүмэн,Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал,Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Сэргэлэн, Баянцагаан, Баян сумдад хонины “цэцэг” өвчин

гарсантай холбогдуулан байгууллага, аж ахуй нэгж, иргэд, малчдад дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Хонь, ямааны цэцэг өвчин

  1. Тодорхойлолт:Өндөр халуурал, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.
  2. Цэцэг Поксвирусын язгуурын Каприпокс төрлийн үүсгэгчээр үүсгэгдэнэ. Хонь, ямааны цэцэг үүсгэгч /Carpipocvirus/ нь ийлдсийн нэг хэвшилтэй бусад төрлийн амьтдыг өвчлүүлдэггүй.

3.Өвчин үүсгэгчийн тэсвэрт чанар:Цэцэг” өвчний үүсгэгч бусад вирусыг бодвол гадаад орчин, малын биемахбод түүхий эдэд удаан хугацаагаар идэвхээ хадгална. Өвчилж эдгэрсэн малын үс, ноосонд 2 сар хүртэл, гадаад орчинд 2-6 сарын турш идэвхээ алдахгүй. Харин 1%-ийн карболийн хүчлийн уусмалд хэдэн минутын дотор идэвхээ алдана.

4. Халдвар дамжих замууд:Халдварын эх үүсвэр нь өвчилсөн, нууц үедээ байгаа хонь, ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна. Мөн өвчтэй мал, амьтныг эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирдсон хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцаар дамжин халдвар тархана. Цэцгээр хонь, ямаа нас, хүйс харгалзахгүй өвчлөх ч нялх хурга, эрлийз мал илүү мэдрэтмгий. Нас гүйцсэн малын өвчлөл, үхэл, хорогдол өсвөр малынхаас харьцангуй бага байдаг.

5. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе 21 хүртэл  хоног байна.Өвчилж буй хонь, ямааны биеийн халуун 410С хүрч 1-5 өдрийн турш үргэлжилнэ.Нүд ам, хамраас нулимс, салст идээт нус, нуух гоожих, зовхи хавагнах, судасны лугшилт олширч амьсгал түргэсэх, цэцгийн цэврүүт гүвдрүү, булдруу ихэвчлэн толгой, уруул, хамрын самсаа, шанаа, нүдний орчим болон цавь, суга, дэлэн, хуухнаг, гуя, сүүлний дотор талын үсгүй хэсэгт үүсэж, ус тэжээлд дургүй болох шинж тэмдэг илэрнэ.Цэцгийн булдруу нь эхлээд бага зэрэг хавагнасан ягаан өнгөтэй, дугуй тууралтбайх ба 1-2 хоноод улаан хүрээтэй, хатуу гүвдрүү болно.Хэмжээний хувьд амархан томрох бөгөөд энэ үед малын халуун нэмэгдэнэ.1-3 хоногийн дараа гүвдрүү тунгалаг, шаравтар өнгөтэй шингэнтэй болно.Гүвдрүүний өнгөн хөрс нимгэн тав болон 5-6 хоноод хуурна. Өвчтэй хонь ямааны нуруун дээр дарахад маш эмзэглэлтэй байна.Нүдний эвэрлэг бүрхүүл гэмтсэнээс хараагүй болно. Өвчин хүндэрсэн үед тууралт гүвдрүүнүүд хоорондоо нийлж, арьсны ихээхэн талбайг гэмтээхийн дээр идээт үрэвсэл хавсарна.Гүвдрүү орчмын арьс үхжиж яршаад эдгэрэхдээ сорви үлдээнэ. Үүнийг монголчууд хар цэцэг гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн хурга ишгэнд тохиолдоно. Хээлтэй хонь цэцгээр өвчилсөн үед халдвар ихсээр дамжиж хээл хаях, үхсэн төл гарах шинж илэрнэ.

6. Онош:Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна.

7. Эмчилгээ: Эмчилгээ байхгүй.

8.Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ:

Хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ.

Хонь,ямааны “Цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж ажиллах шаардлагатай.
           Иймд иргэд, малчид онцын шаардлагагүй бол дээрхи аймгуудын нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Мөн малынхаа бэлчээр, ус, арчилгаа маллагаанд онцгойлон анхаарч, малаа байнгын хариулгатай байлгах, хонь, ямаа халуурах арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх ус, тэжээлдээ дургүй болохшинж тэмдэг илэрвэл харьяамал эмнэлэг болон малын эмч нарт  яаралтай мэдэгдэхийг АНХААРУУЛЖ байна.

1bbnb 1024x416

se zowlomj

009718
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сар
Өнгөрсөн сөр
Бүх өдөр
70
114
885
7841
2438
4124
9718

Your IP: 54.162.164.86
2017-11-18 23:06

hol

Байршил

Нэвтрэх

2

3

4

5

1