Selenge header

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож, оюутан, сурагчид, ажиллагсадын гадаад, дотоодод автотээврийн хэрэгслээр зорчих урсгал эрс нэмэгдэж, түүнчлэн томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн байгууллага, тээвэрчид, зорчигчид, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг байгууллага, албан тушаалтнуудад дараах асуудлуудыг анхааралдаа авч хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөж байна.

1. Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тээвэрлэлтийн батлагдсан маршрут, баталгаатай авто замаар тээвэрлэлтийг гүйцэтгэх, Зорчигчид нь техникийн шаардлага хангасан, баталгаат тээврийн хэрэгсэл, баталгаат үйлчилгээг сонгож үйлчлүүлэх

2. Өмнөговь аймгийн Автотээврийн үндэсний төв, хилийн боомтуудад ажиллаж байгаа автотээврийн хяналтын улсын байцаагч нар улс, хот хооронд, орон нутгийн ачаа, зорчигч тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн нөхцөлд тавих хяналтыг чангатгаж, эрчимжүүлэх

3. Тээврийн хэрэгслийн болон хяналтын үзлэгийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, хууль тогтоомжинд заагдсан заавал даатгалд даатгуулсан баримт, зорчих тийз зэрэг тээвэрлэлтийн баримт бичиггүй тээвэрлэгч, техникийн болон тээвэрлэлтийн нөхцөл шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгүүлэхгүй байх

4. Холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилт, мөрдөлтийн байдалд аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын болон мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн хяналтыг сайжруулж эрчимжүүлэх

5. Томуу, томуу төст өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх арга замыг сайжруулах, учруулах хор хөнөөлийг багасгах хүрээнд зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчилгээнд ажиллаж буй тээврийн хэрэгсэлд “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ Ангилал, үйлчилгээний байгууллага, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”MNS 5012: 2011 стандартын 6.6, 6.7, 6.8-д заасны дагуу тээврийн хэрэгсэл бүрийг угаах, цэвэрлэх, арчих хэрэгсэл, материалаар хангах, тээврийн хэрэгслийг өдөр бүр үйлчилгээнд гаргахын техникийн болон угаалга цэвэрлэгээний чанарыг шалгаж, тээврийн хэрэгслийн дотор, гадна талыг угаалгаж, зорчигчдын суудал, түшлэг, бариул зэргийг арчиж, цэвэрлүүлэн ариутгуулж үйлчилгээний даалгаврын хуудсанд тэмдэглэн үйлчилгээнд гаргах

6.Тээврийн хэрэгслийн жолоочийг үйлчилгээнд гаргахын өмнө жолоодох чадварын /цусны даралт, согтуу болон мансуурсан эсэх / үзлэгт, тээврийн хэрэгсэлд техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтыг хийж зохих шаардлагыг хангасан жолооч, тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэнд ажиллуулах

7. Тээвэрлэлтэнд явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нь шаардлагатай багаж, бусад нэмэгдэл төхөөрмжүүдийг бэлэн байлгаж, эмийн сантай явах

8. Хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн хэрэгсэлд тээврийн хэрэгслийн суудлын тооноос илүү хүн суулгахгүй, даацаас хэтэрсэн ачаа ачуулахгүй байх арга хэмжээг авахуулах; 9. Улс, хот хооронд, орон нутгийн ачаа, зорчигч тээврийн хэрэгслийн жолоочид автомашины хурдыг замын хөдөлгөөний дүрэм, журамд заасан хэмжээнд тохируулан анхаарал болгоомжтой явах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

1bbnb 1024x416

se zowlomj

002387
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сар
Өнгөрсөн сөр
Бүх өдөр
87
133
419
426
2261
0
2387

Your IP: 54.225.59.242
2017-09-22 07:57

hol

Нэвтрэх

2

3

4

5

1