Selenge header

zurag2Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй худалдааны цэгүүдэд мэргэжлийн байгууллагын хяналтгүйгээр худалдаалагдаж байгаа салют, бенгалын гал, гэрэл гаргах хэрэгслийн /пиротехникийн хэрэгсэл/ ашиглалт, хадгалалтанд мөрдөх зааврын талаар худалдаа, үйлчилгээ эрхлэгч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.


Монгол улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолоор батлагдсан “Пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрэм”-ээс:
1. Пиротехникийн хэрэгсэл импортлох, бөөнөөр худалдах аж ахуйн нэгж, иргэн нь тухайн хэрэгслийн зориулалт, тоо хэмжээ, хадгалах, тээвэрлэх нөхцөл зэргийг тодорхой заасан өргөдлийг геологи, уул уурхайн асуудал
 эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж бүртгүүлсэн байна.

2. Пиротехникийн хэрэгсэл жижиглэн худалдах аж ахуйн нэгж, иргэн нь тухайн нутаг дэвсгэрийн мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлсэн байна.

3. Худалдан борлуулах пиротехникийн хэрэгслийг галын аюултай материал, хэрэгсэл хадгалах шаардлага хангасан агуулахад хадгална.
4. Пиротехникийн хэрэгслийг бөөнөөр худалдан авч байгаа аж ахуйн нэгж, иргэд худалдаалагч байгууллагаас барааг, ашиглах заавар, аюулгүй ажиллагааны зааврын хамт авах шаардлагатай.

5. Худалдааны байгууллага нь салют, бенгалын гал, гэрэл гаргах хэрэгслийг иргэдэд худалдаалахдаа ашиглах заавар, аюулгүй ажиллагааны зааврын хамт худалдана.

6. Пиротехникийн хэрэгсэлд хамаарагддаггүй хэрэгслийн нэг болох динамитыг импортлох, худалдахыг хориглоно.

7. Пиротехникийн хэрэгслийг ашиглах, хадгалах талаар өгсөн зааврыг зөрчсөн тохиолдолд дараах хариуцлагыг хүлээлгэнэ.

Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулиас: 47 дугаар зүйл.

1. Аюулгүй ажиллагааны журам зөрчих

2. Тэсэрч дэлбэрэх болон радио идэвхит, түүнчлэн хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, илгээх, борлуулах, олж авах, бэлтгэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-25000 , албан тушаалтныг 2000-40000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна гэснийг анхаарч манай зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана уу.

1bbnb 1024x416

se zowlomj

009720
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сар
Өнгөрсөн сөр
Бүх өдөр
72
114
887
7841
2440
4124
9720

Your IP: 54.162.164.86
2017-11-18 23:06

hol

Байршил

Нэвтрэх

2

3

4

5

1