Selenge header

Бүрдүүлэх баримт бичиг:

Шинээр барилга байгууламж барих, өргөтгөл шинэчлэлт хийх бол

  • Хүсэлт гаргасан албан бичиг, өргөдөл
  • Барилгын байршил тогтоосон шийдвэрийн талаар мэдэгдэх хуудас
  • Байршлын схем
  • Зураг төслийн байгууллагатай хийсэн зохиогчийн хяналтын гэрээ
  • Барилгын гүйцэтгэгч байгууллагатай хийсэн гэрээ
  • Барилгын гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Даамал томилсон тушаал, даамлын үнэмлэх, диплом болон сургалтын гэрчилгээ
  • Газар ашиглах, эзэмших гэрээ, гэрчилгээ
  • Байгаль орчны үнэлгээ
  • Техникийн нөхцлүүд /дулаан, цахилгаан, холбоо, цэвэр бохир ус/
  • Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн дэмжих төвийн экспертизийн дүгнэлт
  • Геологийн дүгнэлт
  • Чанар нь холбогдох байгууллагуудаар хянагдаж шалгагдсан зураг төсөл /улсын экспертизээр хянуулсан байх/ Үүнд: нүүр хуудас, зургийн ерөнхий инженерийн тайлбар бичиг /Улаанбаатар хотын ерөнхий архитектор, гал түймэртэй тэмцэх газар, эрүүл ахуйн хяналтын байгууллагатай зөвшөөрөлцсөн/
  • Ерөнхий төлөвлөгөө, зай хэмжээ өндөржилт, тохижилт /шинээр төлөвлөсөн зам, зогсоолын зургийг ХНТЗГазар, Замын цагдаагийн газар, авто замын улсын байцаагчтай зөвшөөрөлцсөн байх/
  • Иж бүрэн ажлын зураг /гадна холболтын зургууд мэргэжлийн байгууллагатай зөвшөөрөлцсөн байх/
  • Ажил гүйцэтгэх үеийн талбайн зохион байгуулалтын зураг, өргөх байгууламжийг ажиллуулах зөвшөөрөл, кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааг хариуцагчийг томилсон гүйцэтгэгч байгууллагын тушаал
  • Ерөнхий менежерийн тушаал
  • Улсын байцаагчид нь захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, материалыг 7 хоногоос хэтрэхгүй хугацаанд үзэж танилцан барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ. Дутуу материал ирүүлсэн хугацааг тооцохгүй.

Барилгын зураг төсөл хянуулах бол

  • Хүсэлт гаргасан албан бичиг, өргөдөл
  • Газар олголтын тухай орон нутгийн засаг захиргааны шийдвэр
  • МNS, ТН, ТЗ зураг төслийг /зур/ зохиосон байгууллагын нэр, тусгай зөвшөөрлийн
  • хуулбар
  • Ерөнхий архитекторын баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
  • Ажлын зураг хийгдэхээс өмнө хийгдсэн эскез болон захиалагчийн технологийн даалгавар
  • Барилга байгууламжийн ажлын иж бүрэн зураг төсөл
  • Бүх төрлийн техникийн нөхцөл
  • Инженер, геологийн судалгааны дүгнэлт
  • Барилга байгууламжийг барих газрыг сонгоход оролцсон эрүүл ахуй халдвар судлалын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт

Авто зам, далан суваг, тохижилт, гадна реклам чимэглэлийн байгууламжийн ажлын барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах бол

  •  Тухайн обьектийн ажлын зураг /Экспертизээр оруулж баталгаажуулсан/
  •  Техникийн нөхцлүүд /Дулаан, Цахилгаан, Холбоо дохиолол, Цэвэр бохир ус/
  • Гүйцэтгэгч компаний тусгай зөвшөөрөл
  • Даамал томилсон тушаал
  • Газар олголтын тушаал
  • Захиалагч гүйцэтгэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээ
  • Ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн албан бичиг
  • Гадна реклам чимэглэлийн байгууламжийг анх байрлуулах зөвшөөрөл авахад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтсээс зөвшилцлийн хуудас авч холбогдох байгууллага, албан тушаалтнаар гарын үсэг зуруулсны дараа Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаал гарсны дараа ажлын зураг хянуулж барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл авна.

Авто зам сэтлэх, орц гарц гаргах болон зогсоолын талбай тохижуулах бол

  • Тухайн ажлыг гүйцэтгэх зураг
  • Тухайн зам хариуцсан компанитай зөвшилцсөн бичиг
  • Зөвшөөрөл хүссэн албан бичиг
  • Хүсэлт гаргасан өдрөөс хойш 1 сарын дотор шийдвэрлэнэ.

1bbnb 1024x416

se zowlomj

009755
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сар
Өнгөрсөн сөр
Бүх өдөр
107
114
922
7841
2475
4124
9755

Your IP: 54.162.164.86
2017-11-18 23:14

hol

Байршил

Нэвтрэх

2

3

4

5

1