Selenge header

                   Усыг гэрийн нөхцөлд халдваргүй болгох хамгийн энгийн арга бол буцалгах юм.Усыг 10-15 минут буцалгахад эмгэг үүсгэгч бүх бактер төдийгүй боомын үр, гэдэсний хорхой устдаг. Иймд усыг түүхийгээр уухгүй байх, буцалгаж хэрэглэх, усыг буцалгаж уух дадлыг хүүхдүүдийн дунд хэвшүүлэх, эзэмшүүлэх нь зүйтэй.

                      Мөн мөнгөн аяга, саванд усыг тодорхой хугацаагаар хадгалах боломжтой. Учир нь ион хэлбэрийн мөнгө нянг устгах үйлчилгээтэй байдаг.Эрдэмтдийн тогтоосноор мөнгө нь 10-30 минут / нянгийн 90% устаж байжээ/ хэдэн цагийн дотор нянг устгадаг болох нь тогтоогдсон байна.

                      Усыг хадгалах зарчим:Бидний өдөр бүр ахуй амьдралдаа хэрэглэж буй усыг зөв зохистой хэрэглэж хэвших нь эрүүл амьдралын хэв маягын нэг чухал үзүүлэлт болдог байна.Үүнд:

  • Гэрийн нөхцөлд ус хадгалах сав нь өрхийн хүн амын 3 хоногийн хэрэглээг хангахуйц хэмжээтэй байвал зохимжтой байдаг.
  • Усны шанага тусдаа, зориулалтын байх нь усны хадгалалтыг уртасгах, бохирдлоос сэргийлэх ач холбогдолтой.
  • Өрхийн гишүүд аль болох бохир гар, бохир шанага зэргийг усанд дүрэхгүй байх, усны савыг гэрийн тэжээмэл амьтнаас хол байлгах нь ус бохирдохоос сэргийлнэ.
  • Ус хадгалах савыг нарны гэрэл шууд тусахгүй, сэрүүн газар байрлуулах хэрэгтэй
  • Ус хадгалах сав бохирдохоос хамгаалах таглаатай, усанд уусдаггүй, зэвэрдэггүй /хуванцар/, хүний эрүүл мэндэд хоргүй материалаар хийгдсэн байх ёстой
  • Ундны усыг тасалгааны температурт 3-7 хоногоос илүү хугацаагаар хадгалж болохгүй. Учир нь ус хадгалж байгаа савны ёроолд үүссэн тунадасанд өвчин үүсгэгч нян үржих боломжтой байдаг. 

1bbnb 1024x416

se zowlomj

009754
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сар
Өнгөрсөн сөр
Бүх өдөр
106
114
921
7841
2474
4124
9754

Your IP: 54.162.164.86
2017-11-18 23:14

hol

Байршил

Нэвтрэх

2

3

4

5

1